Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр шөнө 24:00 цагийн үед Мonnis tower-т байрладаг South Gobi Sands компанийн оффисыг лацадсан бол өнөөдрөөс ажилчдынх нь 50 хувь сул зогсолт хийх гэж байгаа юм байна

Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр шөнө 24:00 цагийн үед Мonnis tower-т байрладаг South Gobi Sands компанийн оффисыг лацадсан бол өнөөдрөөс ажилчдынх нь 50 хувь сул зогсолт хийх гэж байгаа юм байна. Мөн тус компанийн мэдэлд байж ирсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Овооттолгойн уурхайн үйл ажиллагаа нь бүрэн зогссон, нүүрсний замыг нь хаачихсан байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн ашигт малтмалын хэрэг эрхлэх газар өндөр албан тушаал хашиж байсан, эрх бүхий албан тушаалтныг баривчлан Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд саатуулжээ. Түүнийг “Саус гоби сэндс” компанийн асуудалтай холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж буй юм байна. Мөн АТГ-аас лицензийн наймаатай холбоотойгоор АМГ-ын дарга асан Д.Батхуягийг баривчлан шалгаж эхлээд байгаа тухай эх сурвалж мэдээллээ.