Хятадын Шаньдун мужийн Яныай хотын шүүхээс Нанжин хотын даргаар ажиллаж байсан Зи Зяньд 15 жилийн хорих ял оноосон байна. “China Daily" сонинд бичсэнээр түүнийг хээл хахууль авсан хэрэгт буруутгаж 200 мянган юаньтай тэнцэхүйц хөрөнгийг нь хураан авчээ.
Нанжин хотын экс даргын хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдер эхэлсэн юм. Тэрээр албан тушаалаа урвуулан хувьдаа ашиг хонжоо олоод зогсохгүй, их хэмжээний менгө авахаас гадна гэр бүлийн гишүүд нь үнэтэй бэлэг сэлт авсан болох нь тоггоогдсон байна. Түүнийг Хятадын Коммунист намын гишүүнээс хөөсөн аж.