зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Ц.Нямдоржийн хамар дороос тендерийн нэрээр олон тэрбум төгрөг зувчуулжээ

2012-5-09
0
ЖИРГЭХ
Үндэсний Аудитын газраас 2011 оны 4 сард гаргасан “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилт” тайлангаас харахад ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүдээс албан тушаалтнууд асар их мөнгө завшжээ.
    avlagaҮндэсний Аудитын газраас 2011 оны 4 сард гаргасан “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилт” тайлангаас харахад ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүдээс албан тушаалтнууд асар их мөнгө завшжээ.

    Монгол Улсын Сангийн яам, Өмнөд Солонгосын Экспорт-Импорт банкны хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төсөл 13 сая 500 мянган ам.долларын, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем” төсөлд 12 сая 800 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаатай авчээ.

    Зээлийн хөрөнгийн зарцуулалтыг хянахаар “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилттэй танилцах” ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс хүсэлт гаргасны дагуу Үндэсний аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргасан байна.

     Аудитад “Холбоо хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ”, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем, Дархан-Уул аймгийн Дархан сумын замын хөдөлгөөнийг хянах, гэмт хэрэг зөрчлийг арилгах төслүүдийн техник хэрэгсэл нийлүүлэлт, ашиглалт, нягтлан бодох бүртгэлд тусгасан байдлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, 10 гаруй байгууллага, нэгжийг хамруулжээ.

avlagaХяналтын явцад төслийн дараахь ажил бүрэн хэрэгжээгүй байна. Үүнд:

•    “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем” төслөөр хэрэгжих ажлаас гэрэл дохионы 115 шонг солих ажил хийгдээгүй;
•    ХӨСҮТ-ийн уулзварт суурилагдах байсан гэрэл дохиог Спортын шинэ цогцолборын уулзварт шилжүүлэн угсрах ажил хийгдээгүй
•    Явган хүнд зориулагдсан 191 шон бүхий гэрлэн дохионы 140 гаруй нь бүрэн ажиллагаагүй;
•    “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөнийг хянах систем” төсөл дуусч, Улсын комисс хүлээж авсан байхад 2010 оны жилийн тайлан тэнцэлд 17 тэрбум 930 сая төгрөгийн хөрөнгийг тусгаагүй нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 7.4, 8.3 дахь заалтуудыг зөрчсөн;
•    Аудитын явцад техник хэрэгслийн үнэ, ажил, үйлчилгээний хөлс зах зээлийн үнийн судалгааг веб сайт болон төлбөрийн нэхэмжлэх баримтын жагсаалтаас авч харьцуулж үзэхэд 2-5 дахин өндөр үнэтэй байна.
•    Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хэрэгжсэн нийт 14 тэрбум 848 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлаас 2 тэрбум 331 сая төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг техникийн болон улсын комисс хүлээн авч акт гарсан боловч уг барилгын төсөвт өртгийн тооцоо, ажлын гүйцэтгэлтэй холбогдсон материалыг ХЗДХЯ болон МШУТ-өөс олж үзсэнгүй.
•    Цагдаагийн хэлтэст ашиглагдах автомашины GPS, GPRS системийн төхөөрөмж огт ашиглагдахгүй агуулахад байгаа;
•    Автомашины дугаар танин оруулах системийн програм хангамж латин үсгээр хийгдсэнээс кирил үсэг, улсын дугаарыг илрүүлж чадахгүй;

Иймэрхүү хариуцлагагүй зүйл олон байгаагаас хамгийн их анхаарал татаж байгаа нь нийлүүлсэн техник хэрэгслийн үнийг хэмжээгүй ихээр өсгөж, хөрөнгө завшсан асуудал юм. Тайлангийн Бүлэг 2-т дурдсныг анзааръя: “Төслөөр нийлүүлэгдсэн хөрөнгө зах зээлийн жишигтэй харьцуулахад өндөр үнэтэй байна”

2.5.    Дээрх 2 төслийн үйл ажиллагааны санхүүгийн баримт материалд аудит хийхэд хүндрэл бэрхшээлтэй байсан боловч төслөөр нийлүүлэгдсэн зарим техник, тоног төхөөрөмжийн үнэ өртгийг Интернет, үйлдвэрлэгч компанийн веб сайт дээрх үнэтэй харьцуулан үзэхэд нэг бүрийн үнэ зөрүүтэй, зах зээлийн дунджаас өндөр үнээр нийлүүлэгдсэн байна. Тухайлбал;

-    “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах нэгдсэн систем’’ төслөөр суурилагдсан Main server HP rx 6600 маркийн төв сервер 176’848 ам.доллараар нийлүүлэгдсэн байхад Google products сайтад 35’835 ам.доллар, БНСУ-ын JINDOO I.S CO.LTD компаниас 2009.09.01-нд ирүүлсэн 119’850 ам.долларын нэхэмжлэх дээр 21’000 ам.доллар гэж бичигджээ.
-    HP rx 6600 маркийн Back-up server буюу нөөц сервер нь 176’848 ам.доллараар нийлүүлэгдсэн бол дээрх сайтад 35’835 ам.доллар байна.
-    Төсөлд 16’754 ам.доллараар MNS/SMS HPDL360G маркийн сервер нийлүүлэгдсэн бол HP худалдааны компанийн сайтат 2’289 ам.доллар, JINDOO I.S CO.LTD компаний нэхэмжлэх дээр 2’000 ам.доллар байна.
-    Төсөлд 15’823 ам.доллараар суурилуулсан HP Universal Rack 10642 G2 нь дээрх сайтад 1’249 ам.доллар байна.
-    Төсөлд 55’847 ам. доллараар суурилагдсан аудио болон видио бичлэг хийх DVR төхөөрөмж БНСУ-ын HI cctv.net сайтад 2’750 ам.доллар, SK C&CO.LTD компаний 2009.09.16 нэхэмжлэхээр 3’755 ам.доллар байна.
-    Төсөлд 41’885 ам.доллараар нийлүүлэгдсэн Fire wall аюулгүй ажиллагааны төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 21’836 ам.доллар байна
-    Төсөлд 75’393 ам.доллараар нийлүүлэгдсэн Sniper маркын IPS системийн хамгаалалтын төхөөрөмж БНСУ-ын www.kwsys.net сайтад 37’620’000 вон буюу 34’604 ам.доллар байна.
-    Төсөлд 16’754 ам.доллараар нийлүүлэгдсэн телехяналтын болон хөдөлгөөн мэдрэгч HPDL360G маркийн телекамерын серверүүд тус компанийн худалдааны сайтад нэг бүр нь 2’289 ам.доллар байна.
-    Дээрх төсөлд шилэн кабелийг 1 метр нь 45 ам.доллараар гүйцэтгэсэн байхад манай улсад зах зээлийн дундаж үнэ 1 метр нь 800-6000 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, кабел болон ажлын хөлс нийлээд 1 метр 1-6 ам.доллар байна
-    “Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ” төслөөр нийлүүлэгдсэн Cisco catalist 4500 маркийн Backbone switch сүлжээний төхөөрөмж 52’071 ам.доллар байхад PLPPM сайтад 19’800 ам.доллар гэсэн үнэлгээтэй байна
-    Төслөөр IP Phone утасны аппарат 359 ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд Samsung Wiz070 сайтад 122 ам.доллар байна.

    Тайлангийн 47, 66 -р хуудсуудад албан тушаалтнуудын үнэ нэмэх байдлаар унагасан мөнгөний зөрүүг хүснэгтээр харуулжээ. Үндэсний Аудитын газрын нотлогооноос өөр үнэн баримт гэж хууль хяналтын байгууллагад байх ёсгүй. АТГ энэ асуудлыг анхаарч шалгахаас өөр зам байхгүй. Энэ бол яалт ч үгүй хууль зөрчсөн, хөрөнгө шамшигдуулсан үйлдэл.

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн доор ажиллаж байгаа албан тушаалтнууд сайддаа мэдэгдсэн, эс мэдэгдсэн алин боловч асар их хэмжээний мөнгийг нэхэмжлэхэд туссан үнэ дээр нэмэх, үйлдвэрлэгчийн үнэ дээр нэмэх зэргээр зувчуулсан нь тодорхой байна. Сайд Ц.Нямдорж үүнийг мэдсэн бол хөрөнгө шамшигдуулахад хамтран оролцсон хэрэгт унана. Мэдээгүй нь нотлогдвол албан тушаалдаа хайнга хандаж, доод ажилтнууддаа улсбн хөрөнгө завших бололцоог олгосон хэрэгт хариуцлага хүлээх болж таарлаа. С.Батболд одоо унадаггүй сайдаа хэрхэн аварч үлдэхийг нийтээрээ анхааран ажиглах үлдэж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.179.1.24)
    НЯМДОРЖ МЭДЭЭГҮЙ УНТАЖ БАЙСАН БАЙХОО МЭДСЭН БОЛ ШУУД Л ШОРОНД ХИЙДЭГ БИЗ ДЭЭ
    2012 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.41.137)
    Нямдорж бол хамгийн муухай монгол хүн.Та удахгүйдээ удахгүй
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    ooroo buh hunii no-g medej bgaa geed l ih tomordog sh dee. huli zuin said hun no-gui bolgoh yostoi baihaa. oort yamar no baiv gej dee gehdee l..........
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • ОК (202.179.10.150)
    Энэ бол үнийн дүн дээр ажилласан луйвар гэтэл хийсэн зүйлүүд нь огт шаардлага хангахгүй чанаргүй байгааг ,шалгах ёстой Дарханы камер л лав шаардлага хангадаггүй гэсэн
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • zzzzzzz (182.160.25.132)
    ami tavikh tsag ni udakhgui irne
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (203.194.115.2)
    МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙГАА БҮХ ТЕНДЕРҮҮД ИЙМ Л БАЙГАА ДАА
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.160.23)
    goyo goy arai zugeer unguruhgui bailguidee unguruulchuul neeree mongold amidrad yahu de cambojin irgen bolnoo bizda
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    нямдорж энэ асуудлаа мэддэг л байж таараа аягүй бол дараа нь намайг хийвэл би хэлнэ гээд хар дансандаа оруулж байгаа даа
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (202.21.113.138)
    Ийм л хүн шүү дэ. Эд нарыг эрх мэдэлгүй болгож байгаад сайн шалгах хэрэгтэй. Та бидэнд, бидний үр хүүхдэд зориулагдах хөрөнгө, баялгийг булааж идэж байна. Хүүхдийн хоол булааж иддэг өөдгүй новшнуудыг сонгохгүйгээр жирийн иргэн болгож байгаад шалгах хэрэгтэй. Ер нь Монгол улсын хөрөнгийг дахин тоолж бүртгэлжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд шударга бусаар бий хөрөнгийг тодорхойлж эх үүсвэрийг нь тогтоож шударга бусаар бий болсон хөрнгийг дахин хуваарилалтад оруулах хэргтэй. Энэ нь шударга байх болно.
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (202.131.242.2)
    ЯГ ҮНЭН ТЭР ДҮҮГ НЬ НЯМЖАВ ГЭДЭГ. АХААСАА ТЕНДЕР АВЧ БААХАН ХЯТАД МАШИН ХИЛИЙН ЦЭРЭГТ ШАХАЖ БАЯЖСАН НӨХӨР БАЙДАГ ЮМ. СОНСГОЛОНД БАЙДАГ НЭГ ҮЙЛДВЭРИЙГ НЯМДОРЖ ХЯТАДУУДААС БЭЛГЭНД АВААД ДҮҮ БОЛОХ НЯМЖАВТАА ӨГСӨН БАЙДАГ ЮМ. ЭНИЙГ БАС ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • fhf (202.131.242.2)
    сайн ажиласан байна. дүүг н бас шалгах хэрэгтэй. хэдхэн жилийн өмнө хилийн цэрэгт 300 ширхэг машин, мотоцикл, 3 дугуйт нийлүүлэх тендерийг авч өгч байсан хүн, энэ хэргийг бас шалгуулах хэрэгтэй
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Sain baina (103.11.193.118)
    Za za ashgui turiin alban haagch shulaach luivarchid ingeed buunuuruu idsen mungunduu hahaj baisnii shangaa sain hurteh boltugai, hurai hurai
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.176.214)
    temuujin chi bitgii goridoo chi dahin garahguiee ta nar yagaad ch garahguieeeeee
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.176.214)
    battulga bol luivarchin shuudee. chamaig songohguie. bas enhbold. jijig. erdene bna.
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.176.214)
    tachgar enhbold bna luivarchin bas edej uusan bizdee. ardchilsan nam yag adilhan. bugdiin shalag tegeed ard tumen heniig ch songohgui
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.235.176.214)
    unagaah yumaa olj yadavaa ardchilsan nam ta narch gesen eh idej uugaa bizdee. bayartsigt. battulga. erdene bna avagaiga alaad niigmin halamjin mungiig duuginhe bertei sain idej uuga bizdee humuus yriad baihin duu n gej yag adilhan luivarchin baidag shdee
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (180.149.93.220)
    Сайн ажилласан байна. Улаан цагаан ийм баримтан дээр одоо юу гэж хариулахыг нь харъя даа
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.64.26)
    ee psda, getel ter Urgoo hotel n hed gelee. 1 terbum biluu.
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    5 nugalaad 500 xuviin ashigtai ajil xiijee YMAR UVAIGUI LUIVARCHID VE
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    Tiim bna 9 say nogoon xuschee Amarxan luivar xiijee Nyamka xediig n avsan ym bol doo
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    BARAG 9 SAY NOGOON XUSSN YM BISH UU SAIN SHALGAX XEREGTEI YM BNA
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.190)
    ESTOI GOE. ENE HEREGT BATBOLDIIG HAMT YAVUULAH HEREGTEI
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    6 цаг 45 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 42 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    10 цаг 50 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    11 цаг 18 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    11 цаг 26 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    11 цаг 59 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    12 цаг 5 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    12 цаг 7 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 18 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    13 цаг 28 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    14 цаг 55 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    15 цаг 9 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    15 цаг 20 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    15 цаг 28 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    15 цаг 39 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    15 цаг 45 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    16 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 57 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    17 цаг 17 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК