Өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно. Тус хуралдаанаар долдугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдаад буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийн гомдлыг хэлэлцэнэ.

Өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно. Тус хуралдаанаар долдугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдаад буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийн гомдлыг хэлэлцэнэ. Тэрээр Үндсэн хуулийн цэцэд “Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг тус тус зөрчиж байна” гэж гомдол гаргаад байсан юм. Уг гомдлын дагуу цэцэд маргаан үүсээд байсан ч өнөөдөр хэлэлцэхээр болсон байна.
Б.Чимэг