БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд Иран улс нэгдэх хүсэлт гаргалаа хэмээн “Сяньхуа” агентлаг мэдээлсэн байна.
БНХАУ-аас гадна хэдийн тус банкны гишүүн болсон Их Британи, Франц, Энэтхэг, Итали улс хамтран Ираны хүсэлтийг зөвшөөрөх шийдвэр гаргажээ.
Ингэснээр Иран тус банкыг үүсгэн байгуулагч гишүүн орон болж байгаа юм.
Иран хүсэлт гаргахын өмнөх өдөр нь Арабын нэгдсэн Эмират улсын хүсэлтийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хүлээж авсан байна. Азийн орнуудаас гадна Европ, Ойрхи Дорнод, булангийн орнуудыг эгнээнд нэгтгээд буй тус банкийг АНУ, Япон тэргүүтэй Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хүчтэй өрсөлдөгчид болно гэж харж байна.
Г.Үжин