Хятад, Японы Засгийн газар эдийн засгаа үргэлжлүүлэн дэмжих сураг гарч, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогоо чангаруулахаа хойшлуулсантай холбоотойгоор Японы хувьцааны зах зээл сүүлийн 15 жилийн хугацааны хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.
Мөн Хонконгийн зах зээл дээрх Японы хувьцаанууд сүүлийн долоон жилийн хугацааны хамгийн өндөр хэмжээнд өсчээ.
Японы төв банк их хэмжээний бонд худалдан авах кампанит ажлаа үргэлжлүүлэх эсэх асуудлаар хоёр өдөр бодлогын хуралдаан хийсэн ч амжилтгүй болсны дараа инфляци эргээд тэг рүү унасан байна. Тиймээс энэ сарын 30-нд болох дараагийн уулзалтаар тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлаар нухацтай авч хэлэлцэх яриа гараад байгаа аж. Энэхүү хүлээлт үнэт цаасны зах зээлд эерэг мессеж өгсөн байна.