Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал 10 цагт эхэлнэ.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал 10 цагт эхэлнэ. Энэ хурлаар ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ, Киргиз Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Г.Занданшатар танилцуулна. Мөн хурлаар ”Эрдэнэс MGL” ХК-ийн дүрэм батлах тухай, тратегийн ордын талаар авах арга хэмжээний тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зөвлөмжийн төслийн тухай хэлэлцэнэ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн хоёр нууц асуудал хэлэлцүүлнэ. Засгийн газрын гишүүдэд дараах асуудлыг танилцуулахаар бэлджээ.
1.Үнэ тогтворжуулах зөвлөлийн мэдээллийн талаар (Д.ХАЯНХЯРВАА)
2.Иргэдээс 2012 оны улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын тухай мэдээллийн талаар (Ч.ХҮРЭЛБААТАР)
3.2012 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар (Т.БАДАМЖУНАЙ)
4.”Монгол мал” хөтөлбөрийн 2011 оны үйл ажиллагааны товч тайлангийн талаар (Т.БАДАМЖУНАЙ)
5.Тусгай зөвшөөрөлтэй холбогдолтой асуудлын талаар (Д.ЗОРИГТ)
6.Шингэн түлш боловсруулах үйлдвэрийн талаар хийсэн судалгааны талаар*(Д.ЗОРИГТ)