Канад улс Сирид анхны агаарын дайралтуудаа хийж эхэлсэн тухай “BBC” мэдээллээ. Энэ нь тус улс АНУ-аар тэргүүлүүлсэн “Исламын улс”-тай тэмцэх олон улсын хамтралд нэгдсэнээс хойш анх удаа ажиллагаанд оролцож буй явдал аж.
CF-18 загварын хоёр сөнөөгч онгоц “Исламын улс”-ын Ракка хотын ойролцоох цэргийн баазад амжилттай устгалаа хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Канадын парламент Сири, Иракт нөлөөллөө тогтоож их хэмжээний газар нутгийг эзэлсэн “Исламын улс”-ын эсрэг нэгдэх шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан юм.
АНУ-ыг эс тооцвол Канад нь Сирид агаарын дайралт хийсэн анхны НАТО-гийн гишүүн орноор нэрлэгдэж байна. Бахрайн, Саудын араб, Йордан, Арабын нэгдсэн Эмират болон АНУ-ууд агаарын дайралт явуулаад байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)