МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Өргөө зочид” буудлыг хууль бусаар авсан гэж сэжиглэн, урьдчилан саатуулах төвд хорьж байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Өргөө зочид” буудлыг хууль бусаар авсан гэж сэжиглэн, урьдчилан саатуулах төвд хорьж байгаа. Тиймээс түүнийг ерөнхийлөгч байх үед нийслэлийн засаг дарга байсан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Н.Болормаа нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тэд нийслэлийн өмчийг мэдэж, захиран зарцуулж байсан хүмүүсийн хувьд “Өргөө” зочид буудлын эрхийг хэн, хэрхэн шилжүүлж авсан талаар тодорхой мэдээлэлтэй байгаа аж. Тэднийг хууль бус ажиллагаанд оролцсон эсэхийг тодруулаагүй байгаа ч Н.Энхбаярын хэргийг шалгахад гол гэрч болох хүмүүс гэж АТГ үзжээ.