Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэргийн анхан шатны шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж, тэдэнд 2-3 жилийн хорих ял оноосон.

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэргийн анхан шатны шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж, тэдэнд 2-3 жилийн хорих ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдлээ. Э.Цасчихэрийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг завшсан, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ялласан юм.
Б.Чимэг