
Тус хэлтсийн дарга, хурандаа Д.Батсайханыг НЦГ-ын дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Отгонжаргалыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар томилжээ.
Харин тус дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Баатарпүрэвийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар томилж, энэхүү албан тушаалыг хашиж байсан хурандаа Т.Батбаярыг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болгосон байна.
Мөн орон нутгийн цагдаагийн хэд хэдэн газар хэлтсийн дарга нарыг өөрчилжээ. Төв аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Болдбаатарыг Налайх дүүрэгт, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаярыг Булган аймагт томилсон байна.
Харин Булган аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Наран гавьяаныхаа амралтыг авчээ. Мөн Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Даваажав Төв аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Түүний ажлыг ЭЦГ-ын зургадугаар хэлтсийн тасгийн дарга Б.Төгс удирдахаар болжээ.
Б.Золбоо