Владимир Путин дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ойн баяраараа 260 мянган хоригдлыг өршөөнө хэмээн "Sputniknews" сайт мэдээллээ.
“Урьдчилсан тооцооллоор 60 мянган хоригдол, мөн тэнсэнгийн болон хөнгөн ялтай 200 мянган хүнд өршөөл үзүүлнэ хэмээн төлөвлөж байна” гэж Кремлиний албан ёсны веб сайтад мэдэгджээ.
Өршөөлд хамрагдагсдын ихэнх нь хөнгөн гэмт хэрэг хэрэг үйлдэгсэд, хуучны цэргүүд, настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна хэмээн тодорхойлсон байна.
Оросын хэвлэлүүд өршөөлд Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өршөөлд хамрагдаж магадгүй хэмээн бичжээ. Гэхдээ Төрийн Думаас энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Г.Үжин