
Галыг унтраахаар ажиллаж байгаад амиа алдсан гурван алба хаагч 27-38 насны залуус байжээ. Харин амьд үлдсэн хоёр гал сөнөөгчийн бие түлэгдэлт ихтэй, биеийн байдал хүнд байгаа учраас тэднийг МИ-8 нисдэг тэргээр хот руу авчирч аж. 11.00 цаг өнгөрөөд нийслэлд буух гэнэ. Мөн одоогийн байдлаар Дорнод аймгийн ойролцоох сумдын хил хамгаалах газар, ОБЕГ-ын алба хаагчид болох 230 хүн, 37 машин галыг унтраахаар ажиллаж байгаа аж.
Б.Чимэг