Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 2020 он хүртэл барилдана гэж мэдэгдлээ.
Тэрээр саяхан Токио хотод болсон 2020 оны олимпийн наадмыг сурталчлах арга хэмжээнд оролцох үедээ энэхүү амлалтыг өгчээ.
Хакухо аварга хэлэхдээ “Миний аав дархан аварга цолтой бөх. Бас чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг мандуулж явсан алдартан. Хамгийн анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. Тиймээс би 2020 он хүртэл зодог тайлахгүй. Цаашлаад 2020 оны олимпийн наадмын нээлтийн ажиллагааны үеэр их аваргын ёслол үйлдэхийг хүсч байна. Аавыгаа гишгэсэн мөрөөр явна. Олимпийн наадмын нээлтийн үеэр их аваргын ёслол үйлдвэл хэчнээн сайхан бэ. Харин олимпийн дараа би албан ёсоор зодог тайлах болно” хэмээн ярьжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (4)