
Энэ сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт 02-04 БАЗ улсын дугаартай мотоцикл онхолдож, жолооч 45 настай Б нас баржээ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклтой холбоотой зам тээврийн осол 314 бүртгэгдсэн ба үүнээс 79,2 хувь нь орон нутгийн замд гарчээ. Мотоцикл холбогдсон зам тээврийн ослын улмаас 2011 онд 96 хүний амь нас хохирсон ба нэлээдгүй хувь нь арын суудалд сундалж явсан зорчигч байжээ. Харин гэмтэл бэртэл авсан хүний дийлэнх нь жолооч байсан аж. Харин энэ оны эхний улирлын байдлаар мотоцикл холбогдсон зам тээврийн осол 45 бүртгэгдэж, 20 хүний амь нас хохирсон байна.
Б.Чимэг