Мороккод автобус, ачааны машин хоёр мөргөлдсөнөөс 31 хүн амиа алдаж, 9 хүн гэмтэж бэртжээ. Зорчигчдын ихэнх нь залуу тамирчид байсныг албаны хүмүүс мэдэгдсэн байна. Хохирогчдын олонх нь ослын улмаас гарсан гал түймэрт өртөн нас барсан аж.
Осол Баасан гаригийн өглөө, нийслэл Рабат болон Баруун Сахарт орших Лаюун хотын хооронд байрлах авто замд гарчээ. Хохирогчдын ихэнх нь 8-14 насны хүүхдүүд байсан байна.
Ихэнх зорчигчид нь улсын хэмжээний спортын тэмцээнд оролцохоор явж байсан сургуулийн сурагчид гэдгийг орон нутгийн мэдээллийн сайтууд дамжуулжээ. Осол гаргасан ачааны машин нь шатахуун зөөвөрлөгч байсан учраас ослын үед хүчтэй дэлбэрэлт болсон байна.