"Toyota Motor" корпораци гурван дугуйт цахилгаан машинаа өчигдөр танилцууллаа. Энэхүү жижигхэн цахилгаан машин нь агаарын бохирдлыг бууруулахаас замын түгжрэлийг ч бууруулна хэмээн дэлхийд алдартай машин үйлдвэрлэгч мэргэжилтнүүд онцолж байна.
Хоёр хүний суудалтай i-Road нэртэй машин нь урдаа хоёр дугуйтай бөгөөд энэ нь эргэлт хийхээс гадна тогтвортой байдлаа хадгалж үлдэхэд нь тустай аж. Гэвч "Toyota Motor" корпораци шинэ бүтээлээ олон нийтэд зориулж үйлдвэрлэх эсэхээ шийдээгүй байгаа гэлээ.
i-Road-ийн инженер Акихиро Янака “Бид загварын хувьд хотын замд жолоодоход тохиромжтой бас зугаатай машин бүтээхийг зорьсон. Харин ухаалаг хэмээн тодотгосны хувьд замд түгжрэхгүй, агаарын бохирдол буруулдаг зэргээрээ давуу талтай” хэмээн ярьжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)