БНСУ-ын Чанвон хотод болж буй Дэлхийн цомын тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд 75 буудагч оролцлоо. Үүнээс манай тамирчин О.Гүндэгмаа 582 оноогоор 7-р байраар финалд шалгарч улмаар хагас финалд 18 оноо авч, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсанаар РИО-2016 Олимпийн наадамд оролцох эрхээ авав. Тэрбээр эцсийн шатанд ялалт байгуулж, алтан медалийн эзэн болсноор давхар, давхар амжилттай оролцлоо.
Т.Сар
Сэтгэгдэл (2)