Нүүрний арьс том нүхтэй байна гэдэг нь гоё сайхан, арьсны дайсан бөгөөд хэзээ ч арьсыг сайхан харагдуулдаггүй. Арьсны хэт идэвхтэй тосны булчирхайн үр дүнд нүх томордог. Тосны болон хөлсний булчирхайгаас гарч байгаа тосыг гадагшлуулахын тулд тодорхой хэмжээний нүх байдаг. Тосны шүүрэл хэт их үед нүхнүүд нягтарсанаар арьс тослог болдог. Гэрийн нөхцөлд хийж болох нүх багасгах бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй:
Заавар
1-р алхам: Өргөст хэмхтэй бүтээгдэхүүн. Өргөст хэмхийг нухаж нимбэгний шүүснээс хэдэн дуслыг дээр нь хийгээрэй. Үүнийн дараагаар сайн хутгаж бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхээрэй. 15-20 минутны дараа нүүрээ бүлээн усаар угаана. Энэхүү жор нь цусны эргэлтийг сайжруулах ба бохирдсон нүхийг цэвэрлэх үүрэгтэй.
2-р алхам: Өндөгтэй бүтээгдэхүүн. 1 өндөгний цагааныг хэдэн дусал нимбэгний шүүүстэй холино. Үүний дараагаар нүүрэндээ түрхэж 57 минутны турш нүүрэндээ байлгаж хаттал нь хүлээнэ. Өндөг хатхад арьсны нүх цэвэрлэгдэж нүхнээс бохирдсон зүйлс тодорхой хэмжээгээр гарна.
3-р алхам: Арьсны нүхийг багасгах дараагийн жор бол элсэн чихрийн скаб юм. Элсэн чихэр айл бүрийн гал тогоонд байдаг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэх хамгийн энгийн арга юм. Нэг халбага оливийн тос, элсэн чихэр, зөгийн бал, ба хэдэн дусал нимбэгний шүүс таньд хэрэгтэй болно. Нүүрээ норгож байгаад энэхүү хольцыг хэрэглэнэ. 10-15 минут нүүрэндээ байлгана. Үүний дараагаар бүлээн усаар нүүрээ угаана.
4-р алхам: Сайн боловч түр зуурын арга бол мөс хэрэглэх юм. Дөрвөлжин мөсийг алчууранд ороогоод нүүрэндээ тависнаар таны арьсны нүхийг түр хугацаанд ч боловч бага харагдуулна. Хэрвээ та яарч байгаа бол, эсвэл мөнгөний боломж муутай бас та чухал уулзалттай бол энэ аргыг хэрэглээд үзээрэй. Хамгийн энгийн бөгөөд найдвартай арга юм.