
О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд “Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг тус тус зөрчиж байна” гэж гомдол гаргаад байсан юм.
Хуралдаанаас Эрүүгийн хуулийн “Эрх мэдлээ урвуулан ашиглах,хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор ньялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчөөгүй байна” гэсэн шийдвэр гаргажээ.
Эрүүгийн хуульд, цэргийн албаны эсрэг гэмт хэргийг субъектын болон объектын тусгай шинжийг нь харгалзан бие даасан хэсэг болгон зохицуулсан байна. Мөн Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тусгай субъектын нэг болох захирагчийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд оногдуулах ялыг ялгамжтай тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.” гэдгийг үндэслэн Үндсэн хуулийн цэц ийнхүү шийдвэрийг гаргасан байна.
Б.Чимэг