Алан хядагч “Исламын улс” зэвсэгт бүлэглэл АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг давтана хэмээн сүрдүүлсэн тухай “BBC” мэдээлжээ.
Террористууд өөрсдийн албан ёсны твиттер хаягаараа “Бид дахиад АНУ-ыг шатаана. Энэ нь 14 жилийн өмнөх 9 сарын 11-нийг давтах болно” хэмээн сүрдүүлжээ.
НАТО-гоос Афганистан, Иракын хамтарсан цэргийн кампанит ажил эхэлсэнтэй холбогдуулан исламын зэвсэгт дайчид интернетээр америкт 2001 оны эмгэнэлт үйл явдлыг давтана гэж сүрдүүлэх болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд ийм төрлийн заналхийлэл 15 мянгад хүрсэн байна.
2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг онгоцоор мөргөснөөр 2974 хүн амиа алдсан билээ.
Г.Үжин