Аюушийн Раднаа Монголын хилийн ойролцоох Буриадын Янзагатай
тосгоноос 1940 онд цэрэгт явжээ. Сэлэнгэ мөрнөөс холгүйхэн байх энэ
тосгонд 11 хүүхэдтэй Аюуш гэж сүрхий анчин хүн байж.

Аюушийн Раднаа Монголын хилийн ойролцоох Буриадын Янзагатай тосгоноос 1940 онд цэрэгт явжээ. Сэлэнгэ мөрнөөс холгүйхэн байх энэ тосгонд 11 хүүхэдтэй Аюуш гэж сүрхий анчин хүн байж. Түүний хүү Раднаа багаасаа аавыгаа дагаж ан гөрөө хөөцөлддөг байсан болохоор цэрэгт очиж буу барина гэдэг түүний хувьд хэцүү даалгавар, шинэ ажил байсангүй.
1941 онд дайн эхлэхэд тэрээр умард тэнгисийн усан цэрэгт хуваарилагдан мэргэн бууч болсон байна. “1944 оны 10 дугаар сард Мурманск орчимд болсон тулалдаанд мэргэн бууч Раднаа Аюушеев 25 дайсан устгасан” гэж Роберт Диамент хэмээх хүний фото сурвалжлагад дурдсанаас хойш сураггүй алга болжээ.