МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр 14.00 цагт суллажээ. Түүний биеийн байдал эрс муудаж, зүрхний хэм нь алдагдсан учир ийнхүү сулласан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудаж, зүрхний хэм нь алдагдсан учир ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвийн нэгдсэн эмнэлгээс Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт дөнгөж сая шилжүүллээ. Тэрээр хуурай өлсгөлөн зарласнаас хойш нийтдээ 120 цаг өнгөрөөд байгаа юм. Хэдийгээр түүнийг дөнгөж сая сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн гэсэн боловч албаны эх сурвалжийн мэдээллээр, "Өчигдөр 22.00 цагийн үед Н.Энхбаярын бие эрс муудаж ухаан алдан үхлийн комд орсон. Тиймээс өнөөдөр үүрээр хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлж эрчимт эмчилгээнд хамруулсан. Энэхүү үйлдлээ нуухын тулд Н.Энхбаярыг зөөж авчирсан бүх хүний гар утсыг хураасан бөгөөд 14 цагаас шилжүүлсэн гэдэг мэдээллийг холбогдох албаныхан ШШГЕГ-аас дамжуулсан гэлээ.
Б.Чимэг