Холливудын хүчирхэг хос Анжелина Жоли, Брэд Питт нар Сириэс бяцхан хүүг үрчилж авахаар болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цацагдсан мэдээлэлд “Тэд олон сарын өмнөөс Сириэс хүүхэд авахаар бодож эхэлсэн гэнэ. Хүүхэд үрчилж авах бичиг баримтаа хөөцөлдөж эхэлсэн” хэмээн бичиж байсан юм.
Тэгвэл энэ мэдээлэл худлаа хэмээн гэр бүлтэй ойрын эх сурвалж “People” сэтгүүлд ярьжээ.
“Анжелина Жолигийн биеийн байдал сайнгүй байгаа учраас хүүхэд нэмж үрчилж авах тухай бодоогүй байгаа” хэмээн эх сурвалж хэлсэн байна.
Анжелина Жоли 2012 оноос хойш Сирид нийтдээ зургаан удаа очсон юм. Тэрээр НҮБ-ын энхийн элчийн хувьд дүрвэгдсийн хуаранд ажиллаж байв.
Жоли, Питт нар одоо зургаан хүүхэдтэй бөгөөд тэдний талыг нь өргөж авсан билээ. 13 настай Мэддокс, 11 настай Пакс, 10 настай Захара, наймтай Шило, зургаан настай ихэр Вивьен, Нокса нарыг өсгөж байгаа Жоли өнгөрсөн сард хорт хавдрын улмаас өндгөвчөө авахуулсан билээ.
Г.Үжин