1943 онд халимагуудыг Сталины заавраар фронтоос татаж Сибирьт цөлөхөд үлдэж хоцорсон цөөхөн халимаг дайчдын нэг нь Ока Городовиков юм. Дон мөрний жирийн халимаг айлын хүү тэрээр дэлхийн хоёр ч дайны дарийн утаа үнэрлэжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд хаант Оросын армид унтер офицер цолтой тулалдсан байна. 1941 онд О.Городовиков нь баруун хойд фронтын 8 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэж байв. Мөн Сталинградын тулалдааны үед дайсны ар талд морин цэргийн ажиллагаа зохион байгуулсан юм.
Хурандаа генерал Ока Городовиковыг 1958 онд ЗХУ-ын баатар цолоор шагнажээ. Тэрээр 1960 онд нас эцэслэсэн байна. Ойрад монгол энэ баатрын хөшөө Элстэй хотод сүндэрлэж, Халимагийн нэг хотыг түүний нэрээр нэрлэжээ. Оросын Липецк, Доны Ростов, Украины Хмельницкий, Мариуполь хотуудад түүний нэрэмжит гудамж бий.

24tsag.mn