Их Британийн газрын тосны хайгуулын “UK Oil & Gas Investments” (UKOG) компани Английн өмнөд хэсэгт их хэмжээний газрын тосны нөөц илрүүлсэн хэмээн зарлажээ.
Компанийн удирдах албаныхны мэдээлж буйгаар тэдний илрүүлсэн газрын тосны нөөц нь ойролцоогоор 100 орчим тэрбум баррель гэнэ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд Их Британид нээж байгаагаагүй асар их нөөцтэй ордод тооцогдож байна.
"Хэрэв эндээс газрын тос олборлож эхэлбэл 2030 онд Их Британи хэрэгцээнийхээ 10-30 хувийг өөрсдеө үйлдвэрлэх болно" гэж “UKOG”-ийн Ерөнхий захирал Стивен Сэндерсон “ВВС”-д ярьжээ.
Олон улсын анхаарлыг ихээр татаж буй газрын тосны нөөцийг илрүүлсэн гэх мэдээлэл цацагдсаны дараа “UK Oil & Gas Investments” компанийн хувьцаа 200 хувиар өссөн байна.
Г.Үжин