АНУ-ын Охайя муж улсын Клевеланд хотын нэгэн айлд эцэг эхийн болгоомжгүй үйлдлээс болж дүү нь ахыгаа санамсаргүйгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, нэг настай бяцхан хүү гэртээ байсан цэнэгтэй буугаар тоглож байгаад гурван настай ахынхаа толгойд нь буудан хөнөөжээ.
Хотын цагдаагийн газар хэргийг мөрдөж байгаа бөгөөд гар бууг хэн эзэмшдэг болохыг тогтоохоор ажиллаж байна. Албаныхны мэдээлснээр хөршүүд нь осол гарсан байшинд нэг эмэгтэй гурван хүүхдийн хамт амьдардаг хэмээн мэдүүлжээ. Мөн эмгэнэлт явдал болох үед эмэгтэй гэртээ байсан хэмээн мэдэгдсэн байна.
Мөрдөн байцаагчид хоёр давхар орон сууцыг нэг цаг 30 минутын турш нэгжиж холбогдох нотолгоог цуглуулсан гэжээ. Мөн гурван настай хүү зэвсэг хэрхэн ажилладаг тухай болон юу тохиолдож болох талаар мэдэхгүй тул зэвсгийг цэнэгтэйгээр үлдээсэн хүн хариуцлага хүлээх ёстой гэжээ.
Сүүлийн үед АНУ-д буутай холбоотой санамсаргүй ослууд гарах болсноор буу эзэмших эрхийн тухай ихээхэн маргаж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард Миссури муж улсад таван настай хүү калибр буугаар тоглож байгаад ахыгаа буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)