Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч, бэлтгэлээр халагдсан 64 байлдагч түрүүч нарыг энэ сарын 1-3-ны хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хүлээн авч хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангаж, ХЭДТХууль болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан танилцуулж гарын авлагаар ханган ажиллажээ.

Тус үйл ажиллагаанд долоон аж ахуйн нэгж 112 ажлын байрны захиалгатай оролцсоноос 40 залууг нөөцөнд бүртгэж аван тухайн өдөр 11 залууг байнгын ажлын байранд авч ажиллуулахаар болсон байна.
Мөн дүүргийн Цэргийн штабтай хамтран хугацаат цэргийн албанаас халагдсан 40 залуусыг “Витафит Инвест” ХХК, “БАЗ Скүүл” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцуулан үйлдвэр дээрх сургалт зохион байгуулах, ажлын байраар хангах боломж нөхцөлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгчээ.
Б.Чимэг