Монгол түмний хайртай дуучин МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө "Сэтгэлийн үг" хэмээх дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл гавъяатуудын тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд маргааш буюу 14-ны 11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийж дахин тоглох болсон талаараа дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна.
МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гэсэн нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе, үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах аж.
Сэтгэгдэл (1)