УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.40 цагийн орчимд эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Удирдлагын академийн зөвлөх Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна.

Д.Сугар нь 1956 онд Өвөрхангай аймагт төрсөн, хуульч мэргэжилтэй, МАН-ын гишүүн юм. Харин Т.Лхагваа нь 1950 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн түүхч, газарзүйч, АН-ын гишүүн юм байна. Одоо чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.