Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас томилогдсон нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлтээр эмнэлгийн орчинд, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх тухай эмч нарийн дүгнэлтийг үндэслэн, 14 цагийн орчимд II эмнэлэгт хүргэсэн.

Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас томилогдсон нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлтээр эмнэлгийн орчинд, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх тухай эмч нарийн дүгнэлтийг үндэслэн, 14 цагийн орчимд II эмнэлэгт хүргэсэн. Үүнийг албадан эмчилгээнд хамруулсан гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар ШШГЕГ-ын хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Очгэрэлээс тодруулахад, “Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдсон хоёрдугаар эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн. Түүнээс хүчээр эмчилгээнд оруулж байгаа хэрэг биш. Мөн Н.Энхбаяр ухаан алдаж унасан тохиолдол байхгүй” гэсэн хариултыг өглөө.
Б.Чимэг