Никарагуа улсын Эрүүл мэндийн яам Манагуа хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтанг тусгаарласан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Албан хаагчийг эболагийн халдвар авсан байж магадгүй хэмээн үзэж байгаа тул АНУ-ыг онгоц явуулж түүнийг буцааж авахыг хүссэн байна.
Яамны мэдээлж буйгаар тусгаарлагдсан эрэгтэй Либерид зочлоод ирснийх нь дараа халдварт авсан байж болзошгүй хэмээн үзсэн байна. Гэвч тэрээр өөрөө тус улсад эболагаар өвчлөгсөдтэй огт харилцаагүй хэмээн мэдэгджээ.
51 настай эрэгтэй Никарагуад ирэхээс өмнө АНУ-д Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвд шалгагдахад ямар нэгэн халдваргүй хэмээн гарч байжээ. Түүнийг Манагуа хот дахь гэрт нь тусгаарлан байлгаж байгаа бөгөөд байшинг тойруулж аюулгүй байдлын бүслэлт хийсэн байна.
Өнгөрсөн онд баруун Африк дэгдэж 10 мянга гаруй хүний аминд хүрсэн аймшигт өвчин Эбола тархсан орнуудаас жуулчин хүлээж авахыг зарим улсууд хориглоод байгаа юм. Гэвч ДЭМБ шинээр халдварлагсдын тоо эрс буурсан бөгөөд өвчний тархалтын эсрдэл буурч байгаа хэмээн мэдээлсэн юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)