Өнөөдөр хуралдсан УИХ-ын ээлжит бус хуралдаанаар 2012 оны сонгуулийг зохион байгуулах СЕХ-ны гишүүдийг томиллоо.

Өнөөдөр хуралдсан УИХ-ын ээлжит бус хуралдаанаар 2012 оны сонгуулийг зохион байгуулах СЕХ-ны гишүүдийг томиллоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон Б.Ганбатыг 82.4 хувиар, Д.Гэрэлт-Одыг 87.8 хувийн саналаар СЕХ-ны гишүүн болгохыг дэмжиж, баталлаа. Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг УИХ-ын гишүүдийн 89.8 хувь, Улсын Дээд Шүүхээс санал болгосон Н.Дагвыг 87.8 хувиар, Д.Эрдэнэчулууныг 89.8 хувиар дэмжин СЕХ-ны гишүүнээр томилохоор боллоо.