Бразилийн Ерөнхийлөгч Дильма Роуссефф болон засгийн газрыг эсэргүүцэн 700 мянга гаруй жагсагчид тэмцлээ үргэлжлүүлж байна. Олон хоног жагсаж буй олон зуун мянган хүн тэдэнд хариуцлага тооцохыг улам хүчтэй шаардаж эхэлжээ. Зарим нь бүр Бразильд цэрэг оруулах шаардлага тавьж байгаа тухай “Telegraph” агентлаг мэдээллээ.
Жагсагчид өнгөрсөн 10 дугаар сард Дильма Роуссефф Бразилийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш жагсаж эхэлсэн бөгөөд гуравдугаар сар гэхэд нэг саяд хүртлээ хүрээгээ тэлсэн байна. Олон томоохон хотуудад тархсан жагсагчид төрийн өмчит “Петробрас” компанийн өргөн хүрээг хамарсан авлигын хэрэгт Ерөнхийлөгч болоод эрх баригчд Ажилчдын намыг буруутгаж, хариуцлагаа хүлээхийг шаардаж байгаа юм.
Бразилийн төрийн далбааны шар, ногоон өнгийн хувцсаар ижилссэн хүмүүс Дильма Роуссеффыг засгийн эрхээс буухыг шаардаж, 1964 оныхтой адил цэрэг оруулах ёстой хэмээжээ.
Бразилийг чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжигч, улстөр судлаач Фабио Остерманн “Бид Бразиль улс төрчид юу хүссэн бүгдээ хийж болдог орон биш гэдгийг харуулах болно” хэмээн ярьжээ. Мөн “Улс төр, хууль эрх зүй, ёс суртахууны талаас авч үзэхдэ Дильма ерөнхийлөгч байх эрхгүй. Түүнд хариуцлага тооцох, суудлаас нь түдгэлзүүлэх цаг ирсэн” гэжээ. Түүнчлэн “Хэрвээ түүнийг эрх мэдлээ өгөхгүй бол цэрэг оруулах асуудлыг хөндөнө” гэсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)