ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Иранд тавьсан пуужингийн хоригоо цуцалсан төдийгүй тус улсад пуужингийн систем нийлүүлэх болсон тухай “CNN” мэдээллээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 2010 онд Иранд тавьсан пуужингийн хоригийг цуцалсан байна. Түүнчлэн S-300 пуужингийн системийг Иранд нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд үг ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр болжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай “Тус бүс нутагт Оросын пуужинг суурилуулах нь ямар нэгэн аюул биш. Хөрш зэргэлдээ орнуудын хувьд ч мөн адил. Энэ нь зөвхөн Йемен улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнөөс Иран улс болгоомжилж байгаа явдал” хэмээн ярьжээ.
Ираны талаас ОХУ-ын шийдвэрийг сайшаан хүлээн авсан бол Израйль шүүмжлэлтэй хандаж байна.
ОХУ 2007 онд Иранд агаарын довтолгооноос хамгаалах S-300 пуужингийн системийг худалдах гэрээ байгуулсан боловч олон улсын зүгээс 2010 онд Тегеранд тавьсан хоригийн улмаас нийлүүлэлт саатсан аж. Харин Тегеран гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр ОХУ-аас дөрвөн тэрбум ам.доллаар нэхэмжилж байсан аж. Сүүлийн үед Кремль исламын улсуудын эсрэг тавьсан хоригийг цуцлахыг олон улсаас эрчимтэй шаардах болсон байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)