Өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун замд амины Toyota Spacio автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Hyundai Aerocity-540 автобустай мөргөлдөж, зорчигч М , А нарын хоёр хүнийг гэмтээжээ.

Өнгөрсөн хоногт Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун замд амины Toyota Spacio автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Hyundai Aerocity-540 автобустай мөргөлдөж, зорчигч М , А нарын хоёр хүнийг гэмтээжээ. Мөн Сүхбаатар дүүргийн XIII хороо Чингэлтэйн өргөн чөлөө, 17-р сургуулийн автобусны буудлын замд Hyundai Aerocity автобусны жолооч Т нь согтуу явган зорчигч Б-г мөргөж гэмтээсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XVI хороо Шархадны гудамж, 16-р хорооллын арын замд УНИ 28-34 улсын дугаартай Toyota Carina автомашины жолооч нь явган зорчигч Говьсүмбэр аймгийн хоёрдугаарт багт оршин суух, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож явсан Х-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж, зугатаасан хэрэг гарчээ. Мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 32 дугаар хороо Сонсголонгийн зам, “Дэвшил” ХХК-ийн баруун талын автобусны буудлын замд амины Toyota Succeed автомашины жолооч Э нь хоёрдугаар ангийн сурагч, долоон настай У-г мөргөж гэмтээсэн хэргүүд гарсан байна.