УИХ-ын чуулганаар өнөөдөр зургаадугаар сард болох НИТХ-ын сонгуулийн зардлыг эцэслэн баталлаа.

УИХ-ын чуулганаар өнөөдөр зургаадугаар сард болох НИТХ-ын сонгуулийн зардлыг эцэслэн баталлаа. Зардлын нийт хэмжээг 364,9 сая гэж оруулж ирсэн ч сонгуулийн хэсгийн хороодыг камержуулах шаардлагтай гэсэн саналыг УИХ-ын гишүүн З.Энхболд гаргасан юм. Үүнийг нь УИХ-ын гишүүд дэмжиж хэсгийн хороодыг камержуулахад 100 сая төгрөг нэмж зарцуулах болсноор НИТХ-ын нийт зардлыг 464,9 сая төгрөг болгон баталлаа.