Өнөөдөр “Нүхт” амралтын газрын урд баригдаж байсан барилга нурснаас арав гаруй иргэн дарагдсан талаар мэдээлсэн. Осол 15.00 цагийн үед гарч, Энхбаяр, Энхтүвшин, Нямдаваа, Ганзориг нарыг гаргаж аваад байгаа юм.

Өнөөдөр “Нүхт” амралтын газрын урд баригдаж байсан барилга нурснаас арав гаруй иргэн дарагдсан талаар мэдээлсэн. Осол 15.00 цагийн үед гарч, Энхбаяр, Энхтүвшин, Нямдаваа, Ганзориг нарыг гаргаж аваад байгаа юм. Харин нэг хүн нь буюу 56 настай Даваажавыг одоогоор олоогүй байна. Тэрбээр хоёр жилийн өмнө Увс аймгаас Улаанбаатарт ирж ажиллаж байгаа нэгэн бөгөөд аврагч нар түүнийг хайсаар байна. Энэ зургаан хүний тав нь нэг гэр бүлийн буюу аав нь дөрвөн хүүгийн хамт тус барилга дээр ажиллаж байсан аж.Онцгой байдлын албаныхны хэлж байгаагаар “Гурван цаг орчмын өмнө болсон энэ осолд орж, барилгад дарагдсан хүн амьд байх магадлал тун бага байна” гэлээ.
Тус барилга нурсан шалтгаан нь барилгын суурийг цутгаад хатаж амжаагүй байхад нь шинэ технологи ашиглаж байна гэсэн нэрийдлээр нэгдүгээр давхарын шалыг цутгаж байх явцад энэ хэрэг болсон байна. Гэмтсэн хүмүүсээс тавыг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд, тус эмнэлгийнхнээс авсан мэдээллээр хоёр нь хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүн нь шинжилгээ хийлгэж байгаа юм байна. Энэхүү барилгыг иргэн О.Мэндсайхан бариулж байгаа аж. Эдгээр барилга дээр ажиллаж байсан ажилчид нь ямар нэгэн барилгын компанид харъяалагддаггүй, хувиараа ажиллаж байсан бригадынхан байжээ.