
Бүх нутгаар үүлшиж баруун, төв, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 5-10 градус, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 25-30 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Өнөөдөр нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орж, салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.