"Дэлхийн аварга шалгаруулах гүйлтийн тэмцээн" энэ сарын 19-29 өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болно. "Өөрийгөө ялах" нэртэй зургаа ба арван өдрийн гүйлтийн 18 дахь удаагийн тэмцээнд манай тамирчин Б.Буджаргал хоёр дахь удаагаа оролцох гэж байна.
Тэрбээр гүйлтийн спортоор 19 жил хичээллэж байгаа бөгөөд хэт холын зайн олон өдрийн гүйлтийн Монгол Улсын номер нэг тамирчин юм.
Б.Буджаргал тэмцээний бэлтгэлээ Солонгос улсад нэг сар, АНУ-д дөрвөн сар хийсэн бөгөөд "Би түрүүлэх бодолтой байна. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулахыг зорьж байгаа” хэмээсэн аж.
Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн Монгол Улсын гурван удаагийн аварга бөгөөд 2013 онд 24 цагийн хугацаанд 180 км зам туулж, Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон билээ. Өнгөрсөн онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлгүй оролцсон ч 485 км зам гүйж тавдугаар байр эзэлсэн юм.