Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарын заримынх нь бие муудаж, Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарын заримынх нь бие муудаж, Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд тус эмнэлгийн зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт мөн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж байгаа юм. Түүний хувьд цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс үе мөч рүүгээ орж, улмаар хөлийнх нь хуруунууд мэдээгүй болоод байсан. Тэрбээр хоёр хоногийн өмнө хагалгаанд оржээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь хэвийн байгаа аж. Харин Ч.Амарболдын хувьд зохих эмчилгээнүүдийг хийлгэж байгаа бөгөөд тус эмнэлгийн сонгомол эмчилгээний тасагт хэвтсэн хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, түүнийг өнгөрсөн баасан гаригийн орой цагдан хорих төвөөс тус эмнэлэгт хүргэгдэн ирэх үед зүрх судасны тасагт ор байхгүй учраас тухайн тасагт хэвтүүлсэн юм. Эмнэлгийнхэн уг асуудлыг яаралтай шийдвэрлэж, түүнийг зориулалтын тасаг уруу шилжүүлнэ гэж байсан боловч өнөө хэр ор сулраагүй байгаа аж.
Б.Чимэг