Манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийлгүй хариуцлагаас зугтаах гэж оролддог. Ийм зөрчил гаргасан компаниудыг “хар жагсаалт”-д бүртгэж, хариуцлагыг өндөржүүлэх байдлаар байгаль орчноо хамгаалах санаачлагыг БОАЖЯ-наас гаргажээ.

Тодруулбал, хэрвээ тухайн компани нөхөн сэргээлт хийлгүй, байгальд хохирол учруулбал банкууд зээл олгохоо зогсоох гэнэ. Хэрвээ банк, санхүүгийн байгууллага тус компанийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжвэл гарах хор хохирлыг нь хамт үүрэлцэх механизм бүрдүүлэхээр болж байгаа аж. Харин байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрийг банкууд “ногоон” ангиллын бага хүүтэй, урт хугацааны зээлд хамруулах боломжийг нь бүрдүүлэх юм. Энэ асуудлаар саяхан салбарын яамны зүгээс банкны удирдлагуудтай санал солилцсон байна.