МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан учир өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвийн эмнэлгээс Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн.

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан учир өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвийн эмнэлгээс Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн. Түүнийг эмнэлэгт эмчилгээнд хамруулснаас биш таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй. Иймд эмнэлэгт цагдаагийн хамгаалалт гаргасан гэдгээ өчигдөр ЦЕГ-аас мэдэгдсэн. Тэрээр цагдаагийн хамгаалалтад байгаа учраас түүний хэвтэж буй өрөөнд эмч нараас өөр хэнийг ч оруулахгүй байгаа аж. Ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь уулзахаар бол АТГ-т хүсэлт гаргаж байж уулзах гэнэ.