Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Нэг хүний үүсгэсэн түймэр нэг сумын 90 хувийг шатаачихлаа

2015-4-19
0
ЖИРГЭХ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Л-ийн санамсаргүй асгасан үнс нурамнаас дэгдсэн түймэр бүхэл бүтэн нэг сумын нутаг дэвсгэрийг галдаад байгаа. Гамшгийн хэмжээнд хүртлээ дэгдсэн түймрийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

 

Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хөх чулуу гэдэг газраас эхэлсэн түймрийг бүрэн унтрааж чадаагүйн улмаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг руу гал хил дамнан орж иржээ. Түймрийн талаарх мэдээллийг иргэн  н.Номинцэцэг сумын ЗДТГ-т анх өгсөн байна. Уг мэдээллийн дагуу Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг 156 иргэн, 17 автомашин, хоёр мотоцикль, дөрвөн трактор, нэг ковштойгоор гал унтрахаар очиж ажилласан байна. Гэсэн ч цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан түймэр газар авч улмаар гамшгийн хэмжээнд хүрэв.   

 

Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн 80 хувь түймэрт автлаа

 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн 80 хувь түймэрт автаад байгаа мэдээлэл 16-ны өдөр гарсан. Харин дэгдээд байгаа түймрээс үлдсэн газрын 10 хувийг хамгаалах боломжгүй байгааг ч холбогдох албаныхан мэдээллэв.

 

Харин өнгөрсөн өдрүүдэд гарсан түймэр сумын төв рүү нэг км хүртэл ойртсоныг цурманд оруулж чадсан ч салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/сек байснаас түймэр дахин дэгдсэн юм. Тухайн үед онцгой байдлын  150 гаруй ажилтан, нутгийн иргэд шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байгаа болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Түүнчлэн түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, ЕБС- ийн ахлах ангийнхныг дайчлаж магадгүй байгаа гэх мэдээлэл олныг сордхийлгэв.

 

Түймэр аймгийн төв рүү 50 км ойртов

 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын түймэр аймгийн төв рүү ойртож гамшгийн хэмжээд хүрээд байна.Түмэнцогт сум нь аймгийн төвөөс 150 км зайтай байдаг аж.

Гэтэл түймэр газар авсаар 100 гаруй км нутаг дэвсгэрийг дамнан асч байгаа бөгөөд аймгийн төвд 50 км ойртоод байгаа мэдээлэл 17-ны өдөр ирэв. Түүнчлэн цаг агаарын байдлаас шалтгаалан цурманд орсон түймэр дахин дэгдэх магадлалтай байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Харин түймэр дахин хүчтэй дэгдвэл агаарын түймрийн хяналтыг хэрэгжүүлэх нисдэг тэргийг ажиллуулахаар болсон байна.

Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас шийдвэр гаргаж, цэргүүдийг түймэр унтраах ажиллагаанд дайчлахаар болжээ. Түүнчлэн байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд сумын өвчсний нөөцөд байгаа өвсийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.     

 

Ерөнхийлөгч иргэдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч буй нөхцөлд гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгөв.

Төрийн тэргүүн гал түймэр унтрааж байгаа ОБЕГ-ын ажилтнууд, гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах, мөн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо.

 

Шадар сайд У.Хүрэлсүх Түмэнцогтыг зорилоо

 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг бүхэлд нь шахуу хамарсан түймэр аймгийн төв рүү ойртож, гамшгийн хэмжээд хүрээд байгаа тул Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарч байгаа газруудад очиж ажиллахаар боллоо.Түймрийг унтраах ажилд одоогоор 600 орчим хүн, 59 автомашин ажиллаж байгаа юм.

 

Түймэрт өртсөн 22 айлд гэр олголоо

 

Хээрийн түймрийн үеэр хүний амь эрсдээгүй ч их хэмжээний хохирол учирсан. Түймрийн улмаас орон гэргүй болсон айлуудад гэр олгох шийдвэрийг

Улсын онцгой комисс гаргасан учир гэр ачсан машин замдаа гарч эхнээсээ эзэддээ очсон. Харин цагдаагийн байгууллагын шинжээч нар хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа ч одоогоор тодорхой хэлэх боломжгүй байгаа аж.

Харин гал алдаж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, торгуулийн арга хэмжээ авна гэдгийг хуулиндаа заасан байдаг аж.

 

Он гарсаар 71 удаа ой хээрийн түймэр гарчээ

 

Түмэнцогтоос 10 км-ийн өргөнтэй түймэр Мөнххаан, Эрдэнэцагаан сум руу орсон. Харин үүнийг газар авахуулалгүй тогтоосон цурамд оруулж чадсан юм. Харин улсын хэмжээнд энэ сарын 14- ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225,273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт найман удаа, Сүхбаатар аймагт арван удаа гарчээ. Дээрх гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1.3 хувь өссөн үзүүлэлттэй байна.

 

Түймэрт өртсөн сумынханд туслах хандивын аян эхэллээ

 

Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байгаа Түмэнцогт сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан.

Уриалгад “Түймрийн улмаас хүнд байдалд ороод байгаа хүмүүстээ нэг санаа сэтгэлээр тусалж, нэгдэх цаг нь иржээ. Халуун сэтгэлийн энэ аяныг өрнүүлж, шатах аюултай бүс нутагт байгаа Түмэнцогтчуудад тусламжийн гараа хамтдаа сунгацгаая. Тэдэнд туслах аяны цуваа хэдийнэ эхлээд байгаа юм. Нутгийн залуучууд нутаг руугаа хүлгийн жолоо залж, өөрсдөө гал унтраах ажилд оролцож байгаа бол зарим нь эд мөнгө, өөрийн оролцоо, сэтгэлийн дэмийг түймэрт хохирсон иргэдэд илгээсээр байна. Хандивын энэ цуваанд та нэгдэж, цувааг үргэлжлүүлж, улсынхаа нэг сумын иргэдэд туслая” гэсэн байв.

Түүнчлэн Иргэний зориг ногоон нам түймэрт өртсөн айл өрхөд болон түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын бие бүрэлдэхүүнд туслах хандивын аян зохион байгуулахаар болсоноо мэдэгдэж гишүүд дэмжигчидийг хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.229.122.88)
    Yher mongolchuud huduudduu hurtel zygeer amidarch chadahgyi yum daa ,
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Д.Б. (103.23.51.2)
    санаатай болон санаандгүй гал алдаж түймэр тавьсан этгээдийг хатуу шийтгэх хэрэгтэй, толгойг нь хэт илсэнээс болж хувь хүн иргэний үүргээ биелүүлхээ байжээ.Төлбөрийг нь барагдуулах хэрэгтэй, энэ үедээ чадахгүй бол үр удмаар нь төлүүлэх нь зөв.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (112.72.13.64)
    Гал тавьсан хунээр телверийг нь телуул
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • ононтуул (180.235.187.204)
    Хандив тусламж үзүүлэхийг хүсвэл хаана хэнд хандах вэ.
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Гэрэлээ (43.242.243.177)
    Тэр муу Л-ийг уу,
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.139)
    тэр гал алдсан Л-ээр бүх хохиролыг төлүүлээч
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • martaa (202.70.46.199)
    Malchin hun baij yamar muuhai amia bodson hun be ter muu.havar bolj oi heeriin tuimer gardag tamhia hurtel hamaagui haydaggui bizde udiid chin ug ni.
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
    • Зочин
      амиа бодохын тухайд бол Монголчууд бүгд хар амиа л боддог, бусдыг боддоггүй арчаагүй хүмүүс ... харин гал алдаж ийм том хэмжээний гай гамшиг учруулахаас хатуу хуулиар л сэрэмжлэнэ шүү дээ. хатуугаар шийтгэдэг байх хэрэгтэй, тэгж байж л хүмүүс гал алдахгүй байхыг хичээдэг, болгоомжилдог болно шүү дээ
      2015 оны 04 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    7 цаг 44 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    7 цаг 49 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    9 цаг 13 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    9 цаг 16 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    10 цаг 18 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    10 цаг 22 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    10 цаг 31 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    10 цаг 34 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    10 цаг 37 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    10 цаг 44 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    11 цаг 10 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    11 цаг 19 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    11 цаг 23 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    11 цаг 58 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    13 цаг 36 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    13 цаг 52 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    15 цаг 4 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    15 цаг 39 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 29 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    16 цаг 40 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК