
Орхон аймгийн иргэдийн нэгдэл “Зэс эрдэнийн хувь” ХК нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй, хаягдал хүдрийг ялгаж цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар санаачилга гарган, тооцоо судалгааг хоёр жил хийсэн байна. Тэд Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зөвлөл гээд шат шатны байгууллагуудад энэ судалгаагаа танилцуулсан байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд дээрх байгууллагууд асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүй өдий хүрчээ. Хоёр жилийн хугацаанд насанд хүрсэн 21 мянган хүн энэхүү компанид хувь нийлүүлсэн аж. Орхон аймгийн нийт иргэдийн тал нь буюу 40 гаруй мянган иргэн тус компаний хувьцааг эзэмшдэг байна.