"СNN" агентлаг агаарын бохирдлын хэмжээгээр тэргүүлж буй дэлхийн таван нийслэлийг нэрлэлээ.
Жагсаалтын эхэнд Энэтхэгийн Шинэ Делийг нэрлэж, дэлхийн хамгийн хортой агаартай нийслэл гэж тодотгосон байна.
Дараагийнх нь Катарын Доха, гурав дахь нь Афганистаны Кабул болов.
Агаарын бохирдлоороо дэлхийд дөрөвдүгээр байрт Бангладешийн нийслэл Даха оржээ.
Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг тавд бичжээ. Агаар дахь нүүрсний утаа, үнс, тоосонцор зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлж байгааг "CNN" онцолсон байна.
Г.Үжин