Өнгөрсөн бямба гарагт шилжих шөнө Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд томоохон жагсаал болсон талаар “BBC” мэдээллээ.
Тайвнаар эхэлсэн жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Тэдний ихэнхи нь Севол гатлага онгоцны ослоор амиа алдсан олон зуун хүний гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд байжээ. Гамшигт үйл явдал тохиолдсоноос хойш яг нэг жилийн дараа дахин жагссан иргэд онгоцны ослын талаар хараат бус мөрдлөг явуулахыг шаардсан байна.
Гэвч жагсагчдын зарим нь Ерөнхийлөгчийн ордон руу дайрахыг оролдсоны улмаас цагдаа нартай мөргөлдөж, 100 гаруй хүнийг саатуулжээ. Хууль сахиулагчид нулимс асгаруулах хий ба усан буу ашиглаж жагсаалыг тараасан байна.
2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Инчёоноос Чежү арлыг чиглэн явсан Севол гатлага онгоц хад мөргөж живснээр 295 хүн амиа алдсан юм. Аврах багийнхан 172 хүний амийг аварч чадсан ч одоо хүртэл есөн хүний цогцос олдоогүй байгаа билээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе их хэмжээний зардлыг үл харгалзан далайн гүнд байгаа онгоцыг гаргаж авна хэмээн олон нийтэд амласан байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)