
Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 246 албан хаагч, Хилийн цэргийн 21 албан хаагч, аймаг, сум, орон нутгийн 1220 иргэн, 88 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг, “Гурван хөөгийн нуруу”, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэбулган багийн нутаг, “Элстэйн гол модны эх”, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нэгдүгээр багийн нутаг, “Шар нарс”, “Хандгайт”, Цагааннуур сумын “Нарийн шүрэнгийн эх”, “Сангастайн эх”, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хоёрдугаар багийн нутаг, “Дөшдөг”, Цагаан-Үүр сумын хоёрдугаар багийн нутаг, “Хяслын гол”, мөн тус багийн нутаг, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай”, тус сумын нэгдүгээр багийн нутаг, “Аргалтайн гол”, “Хээгт”, Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн нутаг, “Халхан”, Улаан-Уул сумын гуравдугаар багийн нутаг, “Гуя” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.
Харин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Өлөнтийн эх”, “Тариатын даваа”-нд гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар нийт 216 хүн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын гуравдугаар багийн нутаг, “Чаргайт”, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, “Зүүн байдлагын хөх нуур”, мөн аймгийн Борнуур сумын нутаг, “Сүжигтэй ам”, Батсүмбэр сумын “Зурамтай”, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн нутаг, Шаврын давааны зүүн талд гарсан ойн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг, “Шивэртийн ам” гэдэг газар гарсан хээрийн түймрийг унтраан орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Мөн Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг, “Ажраг”, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, хилийн 5, 6 дугаар заставын хариуцсан хилийн 672 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирснийг бүрэн унтраажээ.