Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой - 2012” тэмцээнийг тавдугаар сарын 8-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд нийт 14 цэцэрлэгийн хүүхэд багачууд авьяас чадвараа сорин өрсөлдөв.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын зөвлөх Ц.Мөнхсүх, Нийгмийн хэлтсийн дарга дарга Б.Булган, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Даваадулам, Замын цагдаагийн тасгийн дарга Т.Ганбаатар, Боловсролын хэлтсийн дарга Ц.Отгончимэг нар оролцож, багийн гишүүдэд амжилт хүсч, баяр хүргэсэн байна.
О.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67, Х.Дагийсүрэн эрхлэгчтэй 28, Ө.Алдармаа эрхлэгчтэй 72 дугаар цэцэрлэгүүд эхний байруудад шалгаран Өргөмжлөл, дурсгалын зүйлийн эзэд болжээ.
Түүнчлэн тэмцээнд амжилттай оролцсон багачуудад дүүргийн Засаг даргын нэрэмжит бэлгийг гардуулан өгөв.