А.Тлейхан гишүүн болон сэтгүүлчдэд мөн Н.Энхбаярын биеийн байдлын талаарх сүүлийн мэдээллийг өгөх юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байгаа. Тэгвэл үдээс хойш 14,30 цагаас УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Тлейханы өрөөнд Эрүүл мэндийн яамны удирдах албаны зарим хүмүүс ирэхээр болжээ. Тэд А.Тлейхан гишүүн болон сэтгүүлчдэд мөн Н.Энхбаярын биеийн байдлын талаарх сүүлийн мэдээллийг өгөх юм.